Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын уран бүтээлчид Мумбайн кино наадамд өрсөлдөж байна

Болливүдын кино үйлдвэрлэлийн төв гэдгээрээ алдартай Мумбайн Олон Улсын кино наадмын эцсийн шалгаруулалтад өрсөлдөх кинонуудын жагсаалтад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын  уран бүтээлчид Мумбайн кино наадамд өрсөлдөж байна
Монголын уран бүтээлчид Мумбайн кино наадамд өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Болливүдын кино үйлдвэрлэлийн төв гэдгээрээ алдартай Мумбайн Олон Улсын кино наадмын эцсийн шалгаруулалтад өрсөлдөх кинонуудын жагсаалтад Монголын уран бүтээлчдийн бүтээл багтжээ.

Тодруулбал, энэ удаагийн кино наадамд дэлхийн 48 орноос нийт 503 кино бүтээлүүд өрсөлдсөнөөс манай улсын “ДОЗ Плас” энтертайнмэнтын найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэнгийн “Элэг нэгтэн” уран сайхны кино ийнхүү эцсийн шалгаруултад тунаж үлджээ. Энэхүү бүтээл нь олон улсын 4 дэх удаагийн кино наадамдаа ийнхүү өрсөлдөж байгаа Монголын хамгийн анхны англи хэл дээрх кино гэдгээрээ онцлог юм.

Дэлхийн нэртэй уран бүтээлчидтэй өрсөлдөн монголыг төлөөлж цорын ганц кино оролцох Мумбайн Олон Улсын кино наадмын эцсийн шалгаруулалт буюу улаан хивсний ёслол ирэх 12 дугаар сарын эхээр болно.

Хуваалцах