Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын уран зохиолын үнэлэмжийн талаар судална

Манай улсад “XX зууны Монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын уран зохиолын  үнэлэмжийн талаар судална
Монголын уран зохиолын үнэлэмжийн талаар судална. Зураг: МҮОНРТ

Манай улсад “XX зууны Монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Энэ сарын 15-17-ны хооронд “Улаанбаатар” зочид буудалд болох тус эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо, МУИС-ийн Улаанбаатар сургууль хамтран зохион байгуулж байгаа юм байна.

XX зууны Монголын уран зохиолын онолын сэтгэлгээний хөгжлийн ололттой болон дутагдалтай тал, улалмжлал шинэчлэлийн асуудал, туурвил зүй, уран сайхны арга барил, төрөл зүйлийн хөгжлийн асуудал, үүсгэн байгуулагчид, гол төлөөлөгчид тэдний уран бүтээлийг үнэлж дүгнэж ирсэн хандага, туршлага, гадаад, дотоод харилцаа холбоо, нийгмийн нөлөөлөл, тусгал, гажуудал, дүгнэлт зэргийг гол чиглэлээ болгон чуулах юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд гадаадын 19, дотоодын 25 эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлнэ. Мөн МҮЧЗХ-ны гишүүн яруу найрагчдын уран бүтээлийн тайлбарт уншлага болно.

Түлхүүр үг:Уран зохиол
Хуваалцах