Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын урлагийн тоглолтыг зохион байгууллаа

АНУ-ын Баруун эрэгт манай улсын шилдэг уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүн ийнхүү анх удаа ирж тоглосон нь Монголын соёл урлагийн гайхамшгийг америкчуудад таниулан сурталчлахад үр дүнтэй арга хэмжээ болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын урлагийн тоглолтыг зохион байгууллаа
Монголын урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Станфордын их сургуульд болж буй Пан Азийн хөгжмийн 10 дахь удаагийн наадмын үеэр Монголын урлагийн тоглолтуудыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Станфордын их сургуультай хамтран зохион байгууллаа.

28 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтын багт УДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, Д.Хүрэлбаатар, Ц.Ариунаа, Ш.Наранчимэг, М.Даваадорж, бүжигчин Б.Саруул, Э.Эрдэнэжаргал, “Домог” хамтлаг, хөөмийч Э.Баатаржав, уртын дуучин Б.Мөнхбаатар, Х.Эрдэнэцэцэг, поп дуучин С.Наран, бүжигчин Б.Норовбанзад, Д.Баярт, Ч.Мэндсайхан, Ж.Номгонмаа, Л.Тэмүгэ, Б.Ганчимэг зэрэг манай улсын нэрт уран бүтээлчид багтсан байна.

Хуваалцах