Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын урлагийн зөвлөлийн үдэшлэг болно

Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг ирэх тавдугаар сарын 9-нд болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын урлагийн зөвлөлийн үдэшлэг болно
Монголын урлагийн зөвлөлийн үдэшлэг болно. Зураг: МҮОНРТ

Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг ирэх тавдугаар сарын 9-нд болох гэж байна.

2010 оноос тасралтгүй зохион байгуулсан тус үдэшлэг нь зохиогдох бүртээ урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладгаараа онцлогтой.

Тэд энэ удаад “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан уран бүтээл “Тусгал” бүжгийн тоглолтыг танилцуулах гэж байгаа юм.

Тус тоглолтод орчин цагийн нэрд гарсан зургаан бүжиг дэглээчийн монгол эмэгтэйн мөн чанар, хувь тавилан, баяр гуниг, амьдралын хүрдийн тухай өгүүлэх үндэсний болон орчин үеийн бүжгийн зургаан шинэ бүтээлийг олон нийтэд толилуулахаар зэхжээ.

“Тусгал” бүжгийн тоглолтын онцлох бүтээлээр бүжигчин Т.Содгэрэлийн яруу найраг, сонгодог хөгжим, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй хамтран хүргэх “Би” бүтээл байх бөгөөд уран бүтээлчийн 20 жилийн амьдрал, уран бүтээлийг нэгтгэн урлагийн олон төрлийн хамт хүргэж байгаагаараа онцлогтой.

“Тусгал” бүжгийн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “ARD Санхүүгийн Нэгдэл” ажиллаж буй бөгөөд тоглолтод “Бөртэ” хамтлаг, “Түмэн Эх” чуулгын уран бүтээлчид оролцох юм.

Хуваалцах