Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын өсвөрийн 200 орчим хүүхэд “Азийн хүүхдүүд” наадамд оролцоно

Монголын өсвөрийн 200 орчим хүүхэд ОХУ-ын Саха Якутск Улсад ирэх сарын 5-17-нд болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI их наадамд оролцохоор бэлтгэж байна. Тус наадам нь 1996 оноос дөрвөн жил тутамд нэг удаа болохоор тогтож, 2010 онд ОУОХ-ны олимпийн Зөвлөлийн ивээлд орж, 2011 онд энэхүү наадмы

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын өсвөрийн 200 орчим хүүхэд “Азийн хүүхдүүд” наадамд оролцоно
Монголын өсвөрийн 200 орчим хүүхэд “Азийн хүүхдүүд” наадамд оролцоно. Зураг: МҮОНРТ

Монголын өсвөрийн 200 орчим хүүхэд ОХУ-ын Саха Якутск Улсад ирэх сарын 5-17-нд болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI их наадамд оролцохоор бэлтгэж байна.

Тус наадам нь 1996 оноос дөрвөн жил тутамд нэг удаа болохоор тогтож, 2010 онд ОУОХ-ны олимпийн Зөвлөлийн ивээлд орж, 2011 онд энэхүү наадмыг ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлд авсан байна.

Энэхүү наадмыг ОХУ-ын Спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Саха Улсын Засгийн газар, ОХУ-ын Үндэсний Олимпийн хороо, ЮНЕСКО, Азийн Олимпийн Зөвлөл, ОУОХ-ны ивээл дор, спортын 22 төрлөөр зохион байгуулж 39 орны 4500 тамирчин, төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Хуваалцах