Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын өсвөрийн цаначид “Мөрөөдлийн хөтөлбөр”-т хамрагдлаа

Уг олон улсын хөтөлбөрт оролцогчдын бүх зардлыг БНСУ-ын тал хариуцдаг бөгөөд сүүлийн 13 жилд 80 орны 1749 оролцогч хамрагдсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын өсвөрийн цаначид “Мөрөөдлийн хөтөлбөр”-т хамрагдлаа
Монголын өсвөрийн цаначид “Мөрөөдлийн хөтөлбөр”-т хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Пёнчан хотноо хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн хөтөлбөр”-т Монголын өсвөрийн цаначид оролцож байна. БНСУ-ын Канвон муж, өвлийн XXIII олимпийн наадмыг зохион байгуулах хороо, Өмнөд Солонгосын Үндэсний олимпийн хорооноос Монголын үндэсний олимпийн хороонд ирүүлсэн урилгын дагуу тамирчид тус улсыг зорьжээ.

МҮОХ “Пёнчан-2018” өвлийн олимпийн нийслэлд эхэлсэн “Dream-2017” хөтөлбөрт дараах тамирчдыг оролцуулж байна.

Тамирчин:

Б.Далхсүрэн (Булган аймаг)

Э.Батцэцэг (Хэнтий аймаг)

Ш.Сүрлэг (Сэлэнгэ аймаг )

Дасгалжуулагч: Ю.Соёлмаа (Булган аймаг )

Энэхүү хөтөлбөрийг Өмнөд Солонгосын Канвон мужид 2004 оноос эхлэн хэрэгжүүлсэн байна. Өвлийн спортыг сурталчлах, өвлийн спортоор олимпод оролцох ирээдүйтэй, авьяаслаг залуу тамирчдыг дэмжих зорилготой хөтөлбөр юм.

Уг олон улсын хөтөлбөрт оролцогчдын бүх зардлыг БНСУ-ын тал хариуцдаг бөгөөд сүүлийн 13 жилд 80 орны 1749 оролцогч хамрагдсан байна.

Хуваалцах