Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын зургаа дахь Жульетта найруулагч Н.Наранбаатарын шавь

Тухайн үед Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар хилийн дээс алхсан. Түүний оронд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун Жульеттагийн дүрд тоглож, Монголын дөрөв дэх Жульеттагаар нэрлэгдсэн хэдий ч хувийн шалтгаанаар ажлаасаа түр хуг

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын зургаа дахь Жульетта найруулагч Н.Наранбаатарын шавь
Монголын зургаа дахь Жульетта найруулагч Н.Наранбаатарын шавь. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон.

Тухайн үед Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар хилийн дээс алхсан. Түүний оронд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун Жульеттагийн дүрд тоглож, Монголын дөрөв дэх Жульеттагаар нэрлэгдсэн хэдий ч хувийн шалтгаанаар ажлаасаа түр хугацаанд чөлөө авч байв.

Иймд УДЭТ-ын удирдлагууд Жульеттагийн дүрийн сонгон шалгаруулалтыг зарлаж, хөгжмийн зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын бага бэр гэгдэх залуу жүжигчин Ч.Сэлэнгэ Жульттагийн дүрийг бүтээхээр сонгогдсон юм. Ингэж Монголын тав дахь Жульетта сонгогдсон ч удалгүй мөн л эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр эзэнгүй болсон.

Тэгвэл УДЭТ-ын уран бүтээлчид шинэ улирлын нээлтийн тоглолтоор У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг тун саяхнаас тоглож эхлээд байна. Энэ удаад Жульеттагийн дүрийг Т.Анхзул гэх залуу жүжигчин бүтээж буй.

Тэрбээр СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан аж. Түүний ангийн багш Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар бөгөөд Т.Анхзулын шалгалтын ажлыг үзэж танилцсаны дараа Жульеттагийн дүрд тоглохыг санал болгожээ.

Хуваалцах