Монголын зургаан ой тогтоогч "Дэлхийн шилдэг"-т багтав
АНУ-ын Сан Диего хотод ирэх зургаадугаар сард дэлхийн шилдэг 24 ой тогтоогч оюун ухаанаа сорино.
Мэдээллийн алба

АНУ-ын Сан Диего хотод ирэх зургаадугаар сард дэлхийн шилдэг 24 ой тогтоогч оюун ухаанаа сорино. Нийт 75 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээний урьдчилсан шатыг тамирчдын чансааг харгалзсаны дээр, цахим сүлжээгээр даалгавар өгч шалгаруулсан байна.
Тэгвэл үүнд манайхаас зургаан шилдэг ой тогтоогч багтжээ. Тодруулбал, 2015 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Пүрэвжав, их мастер Б.Шижир-Эрдэнэ, олон улсын мастер Т.Энхжин, З.Цэцэгзул, А.Анударь нар дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.
Урьдчилсан шатны шалгаруулалтын үеэр Өсвөрийн дэлхийн аварга Э.Пүрэвжав 18.06 секундэд 80 цифр тогтоон "speed numbers" буюу "Тооны марафон" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


















