Монголын зургаан тамирчин пауэрлифтингийн төрлөөр медальт байрт шалгарчээ
ОХУ-ын Челябинск хотод “Open Asian Powerlifting Championship” тэмцээн болсон билээ. Тус тэмцээнд пауэрлифтингийн манай улсын зургаан тамирчин оролцож, бүгд медальт байрт шалгарчээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Челябинск хотод “Open Asian Powerlifting Championship” тэмцээн болсон билээ. Тус тэмцээнд пауэрлифтингийн манай улсын зургаан тамирчин оролцож, бүгд медальт байрт шалгарчээ.
Тодруулбал, ОУХМ Ш.Алтанбагана -100 кг-д, Ази тивийн хошой аварга, ОУХМ Ш.Ариунбаатар -90 кг-д, спортын мастер Б.Гансүх -110 кг-д, О.Гантөмөр нар аваргалжээ. Харин спортын дэд мастер М.Манлайбаатар -82.5 кг-д мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Б.Цэгмэд ахмадын ангиллын -82.5 кг-д мөн адил түрүүлсэн байна.


















