Моно жүжгийн тоглолт болно
УДЭТ-ын чадварлаг жүжигчдийн нэг СТА Ц.Баясгалан Косово улсад болсон “Мон Акт-2014” монодрамын олон улсын наадмаас гранпри шагнал хүртжээ.
Мэдээллийн алба

УДЭТ-ын чадварлаг жүжигчдийн нэг СТА Ц.Баясгалан Косово улсад болсон “Мон Акт-2014” монодрамын олон улсын наадмаас гранпри шагнал хүртжээ.
Тэгвэл жүжигчин бүсгүй гранпри авсан моножүжгийг ирэх сарын 2,3-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна.
Тэрээр “Би Эдит Пиаф байна” моно жүжиг, “Тэнгэрийн аялгуу” зэрэг моно жүжгээ тоглохоос гадна “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгчдэдээ хүргэх аж.


















