Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монреаль Канадиенс” 32 дахь хожлоо авлаа

Монреальчууд илүү нь байснаар улирлын 72 дахь оноогоо авсан байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монреаль Канадиенс” 32 дахь хожлоо авлаа
“Монреаль Канадиенс” 32 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний хоккейн лигийн тэмцээний хамгийн арван баялаг түүхтэй баг, Стэнлийн цомын 24 удаагийн эзэн “Монреаль Канадиенс” багийн залуус энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо зочиллоо. “Мэдисон Скүэйр Гарден”-д болсон энэ тоглолтод багууд мөсөн талбайд тун ширүүн өрсөлдөөн гаргаж, үндсэн цагт 2:2-ын харьцаатай тэнцлээ. Талбайн эзэн “Нью-Йорк Рейнжерс”-ээс Швед залуу Оскар Линдберг, Канад довтлогч Рик Нэш нар гоол оруулсан бол Монреалийн хоккейчдоос Эндрю Шоу, Ши Уэбер нар өрсөлдөгч багийнхаа хаалганд нэг нэг шайб орууллаа. Тоглолтын нэмэлт цагт гоол оролгүй өндөрлөснөөр ялагчийг торгуулийн цохилтоос шийдвэрлэлээ. Энэ удаад Монреальчууд илүү нь байснаар улирлын 72 дахь оноогоо авсан байна. Тэд энэ амжилтаараа дорнод бүсийн 5-р байрт бичигдэж байгаа бол “Рейнжерс” тэдний дээр буюу 4-р байрт эрэмбэлгдэж байна. Нью-Йоркийн залуус улирлын 59 тоглолтосс 38-д нь хожоод байгаа билээ.

Хуваалцах