“Монреаль Канадиенс” ҮХЛ-ийг тэргүүлсээр байна
ҮХЛ (Үндэсний хоккейн лиг)-ийн тэмцээнд 50 дахь жилдээ тоглож байгаа, 2012, 2014 онд Стэнлийн цомын эзнээр тодорсон, мөсөн талбайн энэ цаг үеийн шилдэг багуудын нэг “Лос-Анжелес Кингс” баг “Стэйплес Центр”-дээ Канадын алдарт “Монреаль Канадиенс”-ийг хүлээн авч, багууд улирлын 25 дахь тоглолтдоо орол
Мэдээллийн алба

Өнөөдөр болсон хамгийн сонирхолтой тоглолтод ҮХЛ (Үндэсний хоккейн лиг)-ийн тэмцээнд 50 дахь жилдээ тоглож байгаа, 2012, 2014 онд Стэнлийн цомын эзнээр тодорсон, мөсөн талбайн энэ цаг үеийн шилдэг багуудын нэг “Лос-Анжелес Кингс” баг “Стэйплес Центр”-дээ Канадын алдарт “Монреаль Канадиенс”-ийг хүлээн авч, багууд улирлын 25 дахь тоглолтдоо оролцсон.
Шайбтай хоккейн спортын дэлхийн хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн ҮХЛ-ийн хамгийн арвин баялаг түүхтэй Канадын Монреал хотын багийн хувьд 107 жилийн өмнө үүсэн байгуулагдсан билээ. Энэ хугацаанд тэд лигийн аварга багт олгодог Стэнлийн цомыг 24 удаа хүртэж байсан ч сүүлийн жилүүдэд багийн амжилт нь буурсаар байгаа юм. Гэсэн ч тэд хэзээд улирлыг сайн эхлүүлдэг уламжлалтай. Энэ жил ч тус уламжлалаа алдалгүй лигийн 30 багийг хошуучилж байсан. Лигийн шилдэг багуудын тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж, Лос-Анжелесын “Хаад” бага зэргийн давуу тоглож байсан ч үндсэн цаг 4:4-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ.
Ингээд нэмэлт цаг гоол оролгүй өндөрлөснөөр “Shootout” буюу торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэж, Монреаль хотын баг 4 цохилтод өрсөлдөгчөө хожсон юм. Ингэснээр Канадууд 17 дахь ялалтаа авч, 36 оноотой болсоноор лигийг тэргүүлсэн хэвээр үлдэж байна. Тэгвэл Лос-Анжелесын “Хаад” 13 хожсон амжилаараа өрнөд бүсийн 7-р байрт 28 оноотой улирлыг үргэлжлүүлж байна.


















