“Морин хуур-2013” наадам болно
Энэ жилийн “Морин хуур-2013” наадмын бүртгэл өнгөрсөн амралтын өдрүүдээр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ыг дуустал Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд үргэлжлэх аж. Оны шилдэг дуу шалгаруулах наадам энэ сарын 25-нд СТӨ-нд болно.
Мэдээллийн алба

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмыг жил бүр Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос зохион байгуулдаг уламжлалтай. Анх 1987 онд Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбоо МҮОНТВ хамтран санаачилж “Морин хуур” нэртэйгээр зохион байгуулж эхэлжээ. Анхны “Морин хуур” наадмаар УГЗ Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа түрүүлж байжээ. Энэ жилийн “Морин хуур-2013” наадмын бүртгэл өнгөрсөн амралтын өдрүүдээр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ыг дуустал Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд үргэлжлэх аж. Оны шилдэг дуу шалгаруулах наадам энэ сарын 25-нд СТӨ-нд болно.


















