Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Морин хуур-2013” наадмын эзэд тодорлоо

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохиогддог “Морин хуур” наадам өнгөрсөн бямба гарагт шилдгүүдээ тодрууллаа. 27 дахь жилдээ зохион байгуулагдсан тус наадамд нийт 104 бүтээл өрсөлдсөнөөс сүүлийн шалгаруулалтад 26 бүтээл үлджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Морин хуур-2013” наадмын эзэд тодорлоо
“Морин хуур-2013” наадмын эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохиогддог “Морин хуур” наадам өнгөрсөн Бямба гарагт шилдгүүдээ тодрууллаа.

27 дахь жилдээ зохион байгуулагдсан тус наадамд 104 бүтээл өрсөлдсөнөөс сүүлийн шалгаруулалтад 26 бүтээл үлджээ.

Наадмын тэргүүн байрыг хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Хаадын зарлигтай монгол нутаг” бүтээлээрээ хүртсэн бөгөөд шүлгийг МУСТА Л.Гаваасүрэн бичиж, МУГЖ Ц.Төвшинтөгс дуулж амьдруулжээ.

Дэд байрыг “Анир” студийн захирал МУСТА Б.Алтанхуяг “Амьддаа бие биеээ хайрла” дууны найруулгаар хүртжээ.

Хуваалцах