“Морин хуур хөгжмийн урын сан” эрдэм шинжилгээний бага хурал болно
Морин хуурын олон улсын наадам ирэх сарын 3-7-нд Улаанбаатар хотноо болно. Тодруулбал, “Морин хуур хөгжмийн урын сан” эрдэм шинжилгээний бага хурал тавдугаар сарын 5-нд “Петровис” компанийн хурлын тэнхимд болох юм.
Мэдээллийн алба

Дээрх наадам 2008 оноос хоёр жил тутам зохиогдож ирсэн бөгөөд үүний хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, хөгжим урлаачдын уралдаан, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болно.