"Морин хуур" наадам энэ сарын дундуур болно
Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ хамтан зохион байгуулдаг уламжлалт “Морин хуур” наадам энэ сарын 16-наас 28-ны хооронд болох гэж байна.
Мэдээллийн алба

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ хамтан зохион байгуулдаг уламжлалт “Морин хуур” наадам энэ сарын 16-наас 28-ны хооронд болох гэж байна. Хөгжмийн зохиолч, ая зохиогчдын өмнө нээлттэй уг наадамд бүтээлээ сонсгох, дуугаа сойж, өрсөлдүүлэх уран бүтээлчид энэ сарын 15-ны дотор МХЗХ-нд хандаж бүртгүүлсэн байх шаардлагатай юм.
Наадмын хүрээнд болох шилдэг дууны уралдааны эхний шатны сонсгол “Улаанбаатар” чуулгын концертын танхимд 16, 17-нд, харин II шат буюу "Гала" тоглолт 28-нд СТӨ-нд болох юм.


















