“Морин хуур” наадам маргааш эхэлнэ
Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ хамтан зохион байгуулдаг уламжлалт “Морин хуур” наадам маргааш эхлэх гэж байна.
Мэдээллийн алба

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ хамтан зохион байгуулдаг уламжлалт “Морин хуур” наадам маргааш эхлэх гэж байна. Хөгжмийн зохиолч, ая зохиогчдын өмнө нээлттэй уг наадамд бүтээлээ сонсгох, дуугаа сойж, өрсөлдүүлэх уран бүтээлчид өнөө орой 18:00 цаг хүртэл МХЗХ-нд хандаж бүртгүүлсэн байх шаардлагатай.
Наадмын хүрээнд болох шилдэг дууны уралдааны эхний шатны сонсгол “Улаанбаатар” чуулгын концертын танхимд 16, 17-нд, харин II шат буюу "Гала" тоглолт 28-нд СТӨ-нд болох юм. "Морин хуур" наадам нэгдүгээр сарын 28-нд өндөрлөнө.


















