“Морин хуур” наадмын эхний шатны шалгаруулалт болж байна
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг наадмын эхний шат “Улаанбаатар” чуулгын концертын танхимд болж байгаа юм.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадмын эхний шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг наадмын эхний шат “Улаанбаатар” чуулгын концертын танхимд болж байгаа юм. Харин хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд болж шилдгүүдээ тодруулна.
Хуваалцах


















