Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Морин хуур” наадмын гала тоглолт СТӨ-нд болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын эхний үеийн шалгаруулалт энэ сарын 12-нд буюу ирэх ням гарагт болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Морин хуур” наадмын гала тоглолт СТӨ-нд болно
“Морин хуур” наадмын гала тоглолт СТӨ-нд болно. Зураг: МҮОНРТ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын эхний үеийн шалгаруулалт энэ сарын 12-нд буюу ирэх ням гарагт болно.

Хөгжим бүжгийн коллейжид болох тус шалгаруулалтаас 25-ийг нь шүүж, энэ сарын 23-нд болох УДБЭТ-ын тайзнаа болох гала тоглолтод оролцуулах юм байна. Үүнээс эхний таван байрыг шалгаруулж, 2016 оны шилдэг бүтээлийг тодруулах юм.

Энэ жил “Морин хуур” наадмын 30 жилийн ой тохиож байгаа тул ирэх гуравдугаар сарын дундуур СТӨ-нд он оны шилдэг дуугаар нэгдсэн тоглолт хийх юм байна.

Наадмын бүртгэл өнөөдөр өндөрлөнө.

Хуваалцах