Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Морин хуур” наадмын гала тоглолт Улсын филармонид болно

Сонирхуулахад тус наадам нь 1987 онд анх зохион байгуулагдаж байсан бол энэ жил 30 настайгаа золгож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Морин хуур” наадмын гала тоглолт Улсын филармонид болно
“Морин хуур” наадмын гала тоглолт Улсын филармонид болно. Зураг: МҮОНРТ

“Морин хуур-2016” оны шилдэг дуу шалгаруулах наадмын эхний шалгаруулалт энэ сарын 12-нд буюу ирэх ням гарагт Хөгжим бүжгийн коллейжийн тайзнаа болно. Үүнээс шалгарсан 25 бүтээлийг 18-нд Улсын филармонийн их танхимд болох гала тоглолтонд оролцуулах юм.

Сонирхуулахад тус наадам нь 1987 онд анх зохион байгуулагдаж байсан бол энэ жил 30 настайгаа золгож байна.

“Морин хуур” наадмын тэргүүн байрт шалгарсан дуунууд.

№ Он Бүтээл Хөгжмийг Шүлгийг Дуучин 1 1987 Монгол далай УГЗ Ч.Сангидорж Д.Банзрагч УГЖ Ж.Гантөмөр 2 1988 Зүүдэн бороо Б.Магсаржав СГЗ Б.Лхагвасүрэн Л.Болдбаатар 3 1989 Нарны дуулал ТШ, УГЗ Г.Бирваа Л.Дагвадорж УГЖ Г.Жанчив 4 1990 Монгол туургатны гал голомт ТШ, УГЗ Б.Шарав АУЗ Д.Пүрэвдорж Ц.Доржсүрэн 5 1991 Бодлын цагаан хун УГЗ Д.Баттөмөр Б.Амгалан АЖ А.Долгор 6 1992 Орхон түшээ мөрөн УГЗ Б.Бямбабаяр Д.Дашбадрах УГЖ Ц.Төвшинтөгс 7 1993 Тэнгэрийн тамга Ж. Жаргалсайхан Ө.Баасанжав УГЖ Д.Ширмэнтуяа 8 1994 Дууны хорвоо Төрийн шагналт Ц.Чинзориг СГЗ З.Түмэнжаргал Дуучин АЖ А.Долгор 9 1995 Хайрхан уулын бараа ТШ, УГЗ Б.Шарав Д.Отгонсүрэн УГЖ Ц.Төвшинтөгс 10 1996 Эзэн заяа УГЗ Б.Бямбабаяр Ц.Чимэддорж АЖ Ч.Мөнхшүр 11 1997 Хүн тэнгэр АЖ, ТХТ Н.Жанцанноров П.Хүрэлтуяа УГЖ Ө. Унга 12 1998 Монгол бөхийн дуулал Төрийн шагналт Ц.Нацагдорж АУЗ П.Бадарч УГЖ Ц.Төвшинтөгс, Г. Эрдэнэбат, А. Дашпэлжээ, Х. Үнэнхүү 13 1999 Хөх Тэнгэр мину зээ Г. Алтанхуяг Б. Лхагвасүрэн УГЖ П. Ганбат 14 2000 Эрхлэхийн заяатай хорвоо Б. Бямбабаяр Б. Лхагвасүрэн СТА Н. Сэржмятав 15 2001 Амраг минь дээ Н. Жанцанноров Н. Жанцанноров УГЖ Г. Эрдэнэбат 16 2002 Дэнхэр цэнхэр тогруу Ч. Сангидорж Ай. Төмөр-Очир СТА Ө. Унга 17 2003 Бурханаас илгээсэн хайр Т. Ганболд А. Дамдинбазар УГЖ С. Жавхлан 18 2004 Олонтой явсан аав А. Энхтайван Б. Амартайван Б. Батболд 19 2005 Элгэн нутаг Д. Цэцэрлэг Л. Гаваасүрэн УГЖ Ү. Далантай 20 2006 Ээжээ – жүжгийн дуу УГЗ Т. Сэр-Од Ц. Бавуудорж УГЖ Ө. Уянга 21 2007 Би чамд хайртай Цэн. Эрдэнэбат Ш. Лхамноржмаа Д. Хишигбаяр, Р. Дэлгэрмаа 22 2008 Даяарын амгалан Цэн. Эрдэнэбат Ш. Лхамноржмаа А. Түмэн-Өлзий 23 2009 Бөхөн шарын нуруу УГЗ Т. Сэр-Од Ц. Бавуудорж УГЖ Ц. Төвшинтөгс 24 2010 Ижий дэлхийн өчил Б. Мөнхжаргал Б. Болорцэцэг АЖ А. Долгор 25 2011 Хурмастын дууч шувуу С. Мөнхбат Хүрэлбаатар 26 2012 Монгол газар шороо мину Б. Шарав Хүрэлсүх АЖ А. Долгор 27 2013 Хаадын зарлигтай Монгол нутаг Д. Цэцэрлэг Л. Гаваасүрэн Ариунбаатар 28 2014 Ижий гөрөөс УГЖ Н. Чулуунхүү Ай. Төмөр-Очир Дашдэмбэрэл 29 2015 Бурхан халдун Н. Жанцанноров Н. Баяр Э. Анхбаяр 30 2016 “МОРИН ХУУР-2016” наадмаас шалгарна

Хуваалцах