Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Морин хуур” олон улсын наадам болно

Тус наадам нь 2008 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил тав дахь удаагаа болох гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Морин хуур” олон улсын наадам болно
“Морин хуур” олон улсын наадам болно. Зураг: МҮОНРТ

“Морин хуур” олон улсын наадам ирэх тавдугаар сард болно. Тус наадам нь 2008 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил тав дахь удаагаа болох гэж байна. Үүнд Монгол, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бурят, Халимаг, Тувагийн морин хуурч, "Чуулга" хамтлаг, эрдэмтэн судлаач оролцох аж.

Тавдугаар сарын 3-7-нд үргэлжлэх наадмын үеэр хуур урлаачдын үзэсгэлэн, олон улсын хуурчдын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна.

Хуваалцах