Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Морин хуур"-ын чуулга Японд бүрэлдэхүүнээрээ тоглолоо

Улсын филармонийн Морин хуурын чуулгынхан Япон улсад аялан тоглолт хийгээд ирлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Морин хуур"-ын чуулга Японд бүрэлдэхүүнээрээ тоглолоо
"Морин хуур"-ын чуулга Японд бүрэлдэхүүнээрээ тоглолоо. Зураг: МҮОНРТ

Улсын филармонийн "Морин хуур"-ын чуулгынхан Япон улсад аялан тоглолт хийгээд ирлээ.

Тэд Япон улс дахь манай улсын өргөмжит консул Сато Норикогийн урилгаар энэ сарын 13-25-нд Токио, Осака, Шига, Окаяами хотод шилмэл бүтээлийн тоглолтоо сонирхуулжээ.

Морин хуурын чуулгынхан тус улсад 16 дахь жилдээ тоглолтоо хийсэн ч 2007 оноос хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ явсан нь энэ юм.


Аялан тоглолтод морин хуурчдаас гадна Ардын жүжигчин, дуучин А.Долгор, Ш.Чимэдцэеэ нар оролцжээ.

Хуваалцах