Морин хуурчдын олон улсын наадам болно
Дэлхийн морин хуурын холбооноос Олон улсын морин хуурчдын наадмыг дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Япон зэрэг улсын мэргэжлийн болон морин хуур сонирхогчид оролцох хүсэлт ирүүлжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн морин хуурын холбооноос Олон улсын морин хуурчдын наадмыг дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар болжээ.
Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Япон зэрэг улсын мэргэжлийн болон морин хуур сонирхогчид оролцох хүсэлт ирүүлжээ.
Харин Монгол Улсаа төлөөлөн төвийн бүсийн урлагийн байгууллагын 200 гаруй морин хуурч оролцох юм. Наадамд оролцож буй мэргэжлийн морин хуурчид нээлтийн тоглолтод оролцож, тавдугаар сарын 2-нд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийн гала тоглолт болох аж.
Наадам ирэх дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо болно.
Анхны наадам 2008 онд болж, симпозиум зохион байгуулж байсан бол хоёр дахь нь 2010, гурав дахь нь 2012 онд болж байв.


















