Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морин хуурчдын олон улсын уралдааны шилдгүүд төв талбайд тоглоно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурчдын олон улсын уралдааны шилдгүүд төв талбайд тоглоно
Морин хуурчдын олон улсын уралдааны шилдгүүд төв талбайд тоглоно. Зураг: МҮОНРТ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна.

Уралдаан өнөөдөр буюу долоо дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно. Энэ уралдааны шилдэг морин хуурчид наадамчин олондоо ирэх 13-ны өдөр буюу баяр наадмын сүүлийн орой Их эзэн Чингис хааны талбайд тоглох юм байна.

Хуваалцах