Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морин хуурчид Монголд чуулна

“Морин хуурын олон улсын IV наадам-уралдаан 2014” Улаанбаатар хотноо энэ сарын 26-ны өдрөөс ирэх тавдугаар сарын 1-ний хооронд болох гэж байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурчид Монголд чуулна
Морин хуурчид Монголд чуулна. Зураг: МҮОНРТ

“Морин хуурын олон улсын IV наадам-уралдаан 2014” Улаанбаатар хотноо энэ сарын 26-ны өдрөөс ирэх тавдугаар сарын 1-ний хооронд болох гэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах уг наадамд манай морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 100 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, урлаач, эрдэмтэн судлаачид оролцох санал хүсэлтээ ирүүлжээ. Наадмыг ССАЖЯ, Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.

Хуваалцах