Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морин хуурын чуулга АНУ-ын “Break Of Reality” хамтлагтай хамтарна

“Морин хуурын чуулга”, АНУ-ын “Break Of Reality” хамтлагтай нэгэн тайзнаас уран бүтээлээ хүргэнэ. Тоглолтыг “Өрнө, дорнын аялгуу” хэмээн нэрийджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурын чуулга АНУ-ын “Break Of Reality” хамтлагтай хамтарна
Морин хуурын чуулга АНУ-ын “Break Of Reality” хамтлагтай хамтарна. Зураг: МҮОНРТ

“Морин хуурын чуулга”, АНУ-ын “Break Of Reality” хамтлагтай нэгэн тайзнаас уран бүтээлээ хүргэнэ. Тоглолтыг “Өрнө, дорнын аялгуу” хэмээн нэрийджээ.

Олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлэх тус тоглолтыг АНУ, Монгол Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Монголын “Морин хуурын чуулга” 25 жилийн түүхтэй. Харин “Break of Reality” цөөхүүл хөгжмийн хамтлаг 2003 байгуулагдаж байжээ. Тэд Нью-Йорк хотоос гаралтай.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Хойд Өмнөд Америк, Европ, Азид чамгүй олон аялан тоглолт хийсэн ба улсынх нь зүгээс тэднийг бодлогоор дэмжиж, 2015 онд “Хөгжмийн элч” хамтлагаар сонгон, аялан тоглолтуудыг нь санхүүжүүлжээ.

“Break of Reality” пост-классик урсгалаар тоглодог. Хамтлагийн виоленчел хөгжмийн рок дуугаралт нь сонгодог, рок, урсгалын хэмнэлийг чимснээрээ алдартай гэж болно.

Хөгжмийн хоёр алдартай хамтлагийн нэгдэн эгшиглүүлэх “Өрнө, дорнын аялгуу” тоглолтыг энэ сарын 27-нд УДБЭТ-ын тайзнаа ганцхан удаа тавина. Хэрэв та уг тоглолтын зочин болохыг хүсвэл Монголын урлагийн зөвлөлд хандан урилга аваарай.

Хуваалцах