Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Морин хуурын чуулга" БНСУ-д тоглолтоо хийнэ

БНСУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын филармони Ц.Батчулууны нэрэмжит "Морин хуурын чуулга" болон Солонгосын үндэсний оркестрын хамтарсан тоглолт ирэх аравдугаар сарын 1-нд Гуанжү хотноо тоглох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Морин хуурын чуулга" БНСУ-д тоглолтоо хийнэ
"Морин хуурын чуулга" БНСУ-д тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

БНСУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын филармони Ц.Батчулууны нэрэмжит "Морин хуурын чуулга" болон Солонгосын үндэсний оркестрын хамтарсан тоглолт ирэх аравдугаар сарын 1-нд Гуанжү хотноо тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан Гуанжү хот болон ойролцоо хотуудад ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудыгаа хүрэлцэн ирж тоглолт үзэхийг тус улсад суралцаж буй монгол оюутнууд уриалжээ.

Хуваалцах