Морин хуурын олон улсын наадам үргэлжилж байна
Монголын урлагийн зөвлөл, Улсын филармони, Морин хуурын дэлхийн холбоотой хамтран морин хуурын олон улсын наадмыг тав дахь удаагаа зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Монголын урлагийн зөвлөл, Улсын филармони, Морин хуурын дэлхийн холбоотой хамтран морин хуурын олон улсын наадмыг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээ, хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон юм.
Нээлтийн салхийн Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу” хагалсан. Энэ бүтээлийг Улсын филармонийн удирдаач Д.Түвшинсайхан дохиж, морин хуурын чуулгын уран бүтээлчид эгшиглүүлсэн юм.
Өнөөдрийн хувьд “Морин хуурын урын сан” сэдэвт симпозиум, Олон улсын морин хуурчдын тоглолт Улсын филармонийн концертийн их танхимд болсон бол маргааш “Ардын уламжлалт хуурын арга барил” сургалт, орон нутгийн ардын авьяастны уулзалт Хөгжим бүжгийн коллежид, хаалтын тоглолт Улсын филармонид болно.


















