Морин хуурын тэмцээн болж байна
Өсвөрийн морин хуурчдын УАШТ анх удаа зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Өсвөрийн морин хуурчдын УАШТ анх удаа зохион байгуулж байна. Үүнд тус хөгжимөөр хичээллэдэг 70 орчим сурагч өрсөлдөж, Монголчуудынхаа хосгүй нандин өв соёл болсон чавхдаст хөгжмийн гайхамшгийг үеийнхэндээ таниуллаа.
Хуурчид аргамаг хүлгийн давхилтаас эхлээд, алдарт сонгодог хөгжимүүдийг эгшиглүүлэв.
Аливаа үндэстний биет бус соёлын өвийг хамгаалах гол дархлаа нь хэрэглээ. Өнөөдөр Монгол хүн бүр морин хуурыг мэддэг ч тоглож чаддаг нь цөөхөн. Гэхдээ сүүлийн үед хүүхэд, залуус хичээллэдэг болсон нь баярлууштай юм.


















