Морин спортын шилдгүүд тодорлоо
Монголын цагаар өнөөдрийн 13:00 цагт эхэлсэн олимпийн наадмын морин спортын багийн төрөл өрсөлдөөнтэй, сонирхолтой, үзэгчдээр дүүрэн сайхан болж өндөрлөлөө. Рио Де Жанейро хотын Деодоро дүүрэгт болсон энэ тэмцээнд
Мэдээллийн алба

Монголын цагаар өнөөдрийн 13:00 цагт эхэлсэн олимпийн наадмын морин спортын багийн төрөл өрсөлдөөнтэй, сонирхолтой, үзэгчдээр дүүрэн сайхан болж өндөрлөлөө. Рио Де Жанейро хотын Деодоро дүүрэгт болсон энэ тэмцээнд нийт 15 улсын шигшээ багийн тамирчид оролцсоноос Францын баг шилдэг нь байж чадлаа.
Тэд багийн нийлбэр дүнгээр 169 оноо авсанаар Риогийн олимпийн алтан медалийн эзэд болж, түүхэнд бичигдлээ. Харин мөнгөн медалийн эздээр Герман, хүрэл медалыг Австралийн баг тамирчид хүртлээ.





















