Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морин уралдааны тухай шинэ хуулийн төсөл боловсруулжээ

Өвлийн морин уралдаанд 16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хуулийн төсөл боловсруулжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин уралдааны тухай шинэ хуулийн төсөл боловсруулжээ
Морин уралдааны тухай шинэ хуулийн төсөл боловсруулжээ. Зураг: МҮОНРТ

Өвлийн морин уралдаанд 16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хуулийн төсөл боловсруулжээ.

УИХ дахь эмэгтэй гишүүд хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ ч үүднээс 2013 онд холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

Хамгаалалтын хувцас, ослын даатгалд хамруулах зэрэг ахиц гарсан ч санамж бичгийн зарим зүйл заалт өнөөдөр хэрэгжихгүй байгааг тэд хэлж байна.Хурдан морь унаач хүүхдийн хамгааллын талаар боловсруулсан хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон энэ талаар эмэгтэй гишүүд ярьж байна.

Хуваалцах