“Морьтон монгол” үзэсгэлэн нээгдэнэ
Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Морьтон Монгол” гар зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын хүүхдийн урлан бүтээх төвд 15.00 цагт нээгдэх юм.
Мэдээллийн алба

Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Морьтон монгол” гар зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын хүүхдийн урлан бүтээх төвд 15.00 цагт нээгдэх юм.
Нээлтэд 200 гаруй хүүхэд оролцохоос гадна Монголын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Б.Галаарид, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал М.Энхтуяа, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Б.Байгальмаа, Нийслэлийн МСУХ-ны тэргүүн Р.Самдандовж нар оролцох юм.


















