Москва хотын даргын сонгуульд Сергей Собянин яллаа
Москва хотын даргын суудалд нэр дэвшиж өрсөлдөөд байсан Сергей Собянин ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч ардчиллыг дэмжигч хөдөлгөөний удирдагч Алексей Навалнй 27 хувийн санал авчээ.
Мэдээллийн алба

Москва хотын даргын суудалд нэр дэвшигч Сергей Собянин 52 хувийн саналаар ялалт байгууллаа. Харин өрсөлдөгч ардчиллыг дэмжигч хөдөлгөөний удирдагч Алексей Навални 27 хувийн санал авчээ. Ард олны хайртай улс төрч ялагдлаа шударга бус гэж дүгнэсэн бөгөөд 2-р шатны сонгууль явуулахыг шаардах болно. Шаардлагыг гүйцэтгэхгүй бол бид иргэдэд уриалга гарган Москвагийн гудамжинд цуглуулж саналыг нь асуух болно гэжээ.Хэрвээ сонгуулийн явцад ямар нэгэн хууль бус гэх баримт илэрвэл Москвагийн гудамжинд томоохон хэмжээний эсэргүүцэл үүсч болзошгүй гэж BBC-ийн сурвалжлагч Даниэль Стэнфорд Москвагаас мэдээлж байна. Хотын даргын сонгуульд иргэд 80 хувийн ирцтэй оролцжээ.


















