Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Москвад болсон “Универсиад-2017” наадамд 400 орчим тамирчин оролцжээ

Монголын оюутны спортын “Универсиад-2017” дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотын “Новая Лига” спорт цогцолборт боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвад болсон “Универсиад-2017” наадамд 400 орчим тамирчин оролцжээ
Москвад болсон “Универсиад-2017” наадамд 400 орчим тамирчин оролцжээ. Зураг: МҮОНРТ

Монголын оюутны спортын “Универсиад-2017” дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотын “Новая Лига” спорт цогцолборт боллоо.

Наадмын зохион байгуулах комиссыг ОХУ-д суугаа Монголын ЭСЯ-ны дэргэд байгуулж, бэлтгэл ажлын хүрээнд олон төрлийн ажил явуулсны дотор ОХУ-ын Спортын яаманд Монголын спортын буланг байгуулан нээлтээ хийсэн ба “Би спортод хайртай” фото зургийн уралдаан оюутнуудын дунд явуулж дүнгээ гаргав. Мөн Улаан талбайд наадамд оролцогчид дурсгалын зургаа авахуулах, наадмын тусгай фэйсбүүк нээж тогтмол хөтлөн ажиллуулах, тамирчдын бүртгэлийг цахимаар урьдчилан авах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулжээ.

Тэмцээнд ОХУ-ын Москва хотын “Мөнхтэнгэр”, “МИФИ Ядерщики”, “МВД”, “МИСиС”, Зам харилцааны их сургуулийн “Локомотив”, “Эрч”, “МГИМО Гэрэгэ”, “МЭИ Эрчим”, “МИИТ Москва”, Санкт Петербург, Эрхүү, Улаан-Үүд, Омск, Иванова, Екатеринбург хотын Уралын их сургууль, Австрийн оюутны ба, Украины их, дээд сургуулийн оюутныэмэгтэй, эрэгтэй 25 багийн 400 орчин тамирчин оролцсон юм.

Хуваалцах