Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москвад Ялалтын парадын шөнийн бэлтгэл болжээ

Өнгөрсөн шөнө Москвад Парадын шөнийн бэлтгэл явагдсан талаар "РИА Новости" мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвад Ялалтын парадын шөнийн бэлтгэл болжээ
Москвад Ялалтын парадын шөнийн бэлтгэл болжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө Москвад Парадын шөнийн бэлтгэл явагдсан талаар "РИА Новости" мэдээллээ. Дараагийн удаад тавдугаар сарын 4-ний шөнө ийм бэлтгэл хийх бол, 7-ны өдөр нэгдсэн бэлтгэл болно.

Энэ жилийн механикжсан цувааны тэргүүнд Эх орны дайны шилдэг танк гэгддэг домогт Т-34-85 явна гэж мэдээлж байна. Их бууны төрлөөс “Мста-С” өөрөө явагч төхөөрөмж, “Искандер”оператив тактикийн пуужингийн цогцолбор, “Торнадо-Г” тийрэлтэт систем зэрэг шилдэг зэр зэвсгүүдээ жагсаалд гаргах мэдээлэлтэй байна.

Нийтдээ энэ удаагийн парадад 11 мянган хүн, 131 нэгж цэргийн болон тусгай техник, 77 онгоц, нисдэг тэрэг гаргахаар төлөвлөжээ.

“Тавдугаар сарын 9-ний баяр бол манай улсын хувьд ариун нандин баяр учир “өмнө тэмдэглэдэг байсан” уламжлалын дагуу тэмдэглэх болно. Парадын бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах яам тодорхойлно гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь мэдэгдэж байсан юм.

Хуваалцах