Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Моурино: Хөлбөмбөгчид талбайн теннисний тоглогчдоос их зүйлийг сурч болно

Хөлбөмбөгчид талбайн теннисний тоглогчдын харуулж буй сэтгэл зүйн хүч чадлаас олон зүйлийг сурч болно хэмээн Жозе Моурино ярьсан байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Моурино: Хөлбөмбөгчид талбайн теннисний тоглогчдоос их зүйлийг сурч болно
Моурино: Хөлбөмбөгчид талбайн теннисний тоглогчдоос их зүйлийг сурч болно. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгчид талбайн теннисний тоглогчдын харуулж буй сэтгэл зүйн хүч чадлаас олон зүйлийг сурч болно хэмээн Жозе Моурино ярьсан байна.
Моурино “Би теннист үнэхээр дуртай. Би теннисчдыг маш их хүндэлдэг. Тэд биеийн хүчний эсвэл техникийн ур чадвар гаргаж тоглохоос гадна, хамгийн чухал нь сэтгэл зүйн хувьд маш хүчтэй байж чаддаг. Нэг хүний спорт бол багийн спортыг бодвол илүү хүнд. Нэг хүн л талбай дээр ялалт, ялагдлынхаа хариуцлагыг үүрнэ. Би энэ спортоос хэрэгтэй зүйлийг нь өөрийн ажил болон өөрийн спортдоо авч хэрэгжүүлэх талаар бодож байна” гэжээ.

Хуваалцах