Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“МОЗО” суудлын автомашины анхны захиалагч нь хөдөлмөрийн баатар П.Сэрдамба боллоо

МОЗО суудлын автомашин нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон үзүүлэлттэй бөгөөд тухайлбал 156 морины хүчин чадалтай, жолооны хүрд зөв талдаа, 100 км замд 8-10 литр бензин зарцуулалттай гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“МОЗО” суудлын автомашины анхны захиалагч нь хөдөлмөрийн баатар П.Сэрдамба боллоо
“МОЗО” суудлын автомашины анхны захиалагч нь хөдөлмөрийн баатар П.Сэрдамба боллоо. Зураг: МҮОНРТ

“МОЗО” суудлын автомашины анхны захиалагчаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба боллоо.

Монгол Оюунлаг Зон Олон буюу “МОЗО” нэртэй уг машиныг үйлдвэрлэгч “Барс моторс” ХХК нь хэрэглэгчийн тав тух, аюулгүй байдалд ихээхэн анхаарсны зэрэгцээ ухаалаг технологиор байгаль орчинд ээлтэй байхаар бодолцон загварчилсан аж.

Тус компани өнгөрсөн онд БНХАУ-д 25 мянган суудлын автомашин үйлдвэрлэх хүчин чадал бүхий автомашин угсралтын үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

МОЗО суудлын автомашин нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон үзүүлэлттэй бөгөөд тухайлбал 156 морины хүчин чадалтай, жолооны хүрд зөв талдаа, 100 км замд 8-10 литр бензин зарцуулалттай гэнэ.

Хуваалцах