Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮБХ-ны холбооны шинэ тэргүүнээр улсын заан Ц.Магалжав сонгогдлоо

2018 онд Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит VIII Их Эе хуралдаж, Ц.Магалжав дэд тэргүүнээр сонгогдож, түүнтэй сая тэргүүний сонгуульд өрсөлдсөн Б.Сайнбаяр гүйцэтгэх захирлаар сонгогдож байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮБХ-ны холбооны шинэ тэргүүнээр улсын заан Ц.Магалжав сонгогдлоо
МҮБХ-ны холбооны шинэ тэргүүнээр улсын заан Ц.Магалжав сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их Эе хурал Монгол бөхийн өргөөнд болж, шинэ тэргүүнээр улсын заан Ц.Магалжав сонгогдлоо.

Уг сонгуульд зургаан хүн нэр дэвшсэн боловч дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат аварга нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татав. Ийнхүү тэргүүний төлөө улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр, бөх сонирхогч Б.Баярбаатар нар өрсөлдөж, улсын заан Ц.Магалжав ялалт байгуулан, шинэ тэргүүнээр сонгогдсон юм.

2018 онд Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит VIII Их Эе хуралдаж, Ц.Магалжав дэд тэргүүнээр сонгогдож, түүнтэй сая тэргүүний сонгуульд өрсөлдсөн Б.Сайнбаяр гүйцэтгэх захирлаар сонгогдож байв.

Гэвч Б.Сайнбаяр өнгөрсөн 2020 онд гүйцэтгэх захирлын ажлаа улсын гарьд И.Доржсамбууд хүлээлгэн өгсөн билээ.

2020 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн хүсэлтээр МҮБХ-ны тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Их Эе хурал болох хүртэл дэд тэргүүн Ц.Магалжав тэргүүний үүрэг гүйцэтгэгч болоод байв.

Хуваалцах