МУГЖ Б.Сарантуяа "Хайрын бурхан"-тайгаа Дорнодыг зорилоо
“Хайрын бурхан” тоглолтын багийн бүрэлдэхүүнд уянгын хоолойтой гэгддэг дуучин Э.Болор-Уянга, хөгжмийн зохиолч Ц.Байдраг нарын уран бүтээлчид яваа ажээ.
Мэдээллийн алба

МУГЖ Б.Сарантуяа Монголын ард түмэнд өөрийн хүчирхэг хоолой, зоримог амьдралаараа хайрлагдан хүндлэгддэг нэгэн.
Сүүлийн жилүүдэд нийтийг хамарсан томоохон тоглолт хийгээгүй поп хатагтай хааяахан "VIP" тоглолтууд хийж шүтэн бишрэгчдээ баярлуулдаг болсон.
Поп хатагтай өөрийнх нь дууг сонсож сэтгэлээ баясгахыг хүсдэг фэнүүдээ баярлуулж “Хайрын бурхан” тоглолтоо сонирхуулахаар өнөө өглөө Дорнод аймгийн Чойбалсан хотыг зорьжээ.
“Хайрын бурхан” тоглолтын багийн бүрэлдэхүүнд уянгын хоолойтой гэгддэг дуучин Э.Болор-Уянга, хөгжмийн зохиолч Ц.Байдраг нарын уран бүтээлчид яваа ажээ.


















