Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нарын дурсгалыг мөнхлөв

Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нарын гэр бүл, найз нөхөд нь эрхэм уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн дурсгалыг мөнхлөн амьдарч байсан байранд нь дурсгалын самбар байршууллаа. Амьдрал, уран бүтээлийн анд нөхөд болсон тэд 1989 оноос эхлэн энэ байранд амьда

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нарын дурсгалыг мөнхлөв
МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нарын дурсгалыг мөнхлөв. Зураг: МҮОНРТ

Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нарын гэр бүл, найз нөхөд нь эрхэм уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн дурсгалыг мөнхлөн амьдарч байсан байранд нь дурсгалын самбар байршууллаа. Амьдрал, уран бүтээлийн анд нөхөд болсон тэд 1989 оноос эхлэн энэ байранд амьдарч байжээ. Нэг орцны дээд, доод давхарт амьдарч хоолоо хуваан идэж байгаа байхгүйгээ нөхдөг тухайгаа ярин инээд халгиулж суусан эрхэм уран бүтээлчид өдгөө бидний дунд байхгүй ч ард түмнийхээ сэтгэлд олон сайхан уран бүтээлээрээ мөнхөд амьдрах гавьяатай хүмүүс билээ.

Хуваалцах