Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МУГЖ Н.Төмөрхуяг талархлын тоглолт хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг ард түмэндээ талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон тоглолт хийхээр болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГЖ Н.Төмөрхуяг талархлын тоглолт хийнэ
МУГЖ Н.Төмөрхуяг талархлын тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг ард түмэндээ талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон тоглолт хийхээр болжээ.

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 19-нд болох энэхүү тоглолт нь түүний шинэхэн гавьяат цолны мялаалга юм.

Тэрбээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийлгүй олон жил болсон бөгөөд энэ удаад залуу дуучин Д.Балдантай хамтрах гэнэ.

Тэд хамтдаа 2012 онд "Хорвоод ганцхан ээждээ" дууг шинэчлэн дуулсан юм.

Одоогоор "Амьдрал хайр дээр тогтдог", "Хорвоод ганцхан ээждээ", "Насны намар", "Зүрхний уяа", "Саа мөнгөн Хэрлэн" зэрэг хуучны дуунуудын хөгжмийг "Анир" студи шинэчлэн найруулж байгаа бол "2В энтертайнмент" дүрсжүүлэх ажлыг хариуцсан байна.

Хуваалцах