Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МУГЖ С.Цогтсайханд Засаг даргын Хүндэт өргөмжлөл гардуулна

Дундговь аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл” 500.000 төгрөгөөр шагнах тухай шийдвэрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар баталж, А/76 тоот захирамж гаргасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГЖ С.Цогтсайханд Засаг даргын Хүндэт өргөмжлөл гардуулна
МУГЖ С.Цогтсайханд Засаг даргын Хүндэт өргөмжлөл гардуулна. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин, Уртын дуучин С.Цогтсайхан нь мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөн, Монгол ардын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, Төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол хүртсэн билээ.

Тиймээс Дундговь аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл” 500.000 төгрөгөөр шагнах тухай шийдвэрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар баталж, А/76 тоот захирамж гаргасан байна.

Хуваалцах