МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэн дэх ялагдаагүй цувралаа үргэлжлүүллээ
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр Тажикистаны боксчин Мухаммад Якубовтой тулалдаж, яллаа.
Ингэснээр Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авч, үндсэн бүсний эзэн болсон юм.
Тулаан мэргэжлийн боксын WBC холбооны Super Featherweight буюу супер өдөн жингийн (58.97 кг) ангилалд WBC USA аваргын бүсний төлөө 10 раунд үргэлжилсэн.
WBC USA буюу АНУ-ын аваргын бүс нь Дэлхийн боксын зөвлөл (WBC)-ийн харьяа үндэсний хэмжээний аваргын цол бөгөөд мэргэжлийн боксын дэлхийн аваргын түвшинд хүрэх замналын чухал шат болдог.


















