Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

"Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна
"Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.

2026 онд энэ өдрийг “Чихрийн шижинг эрт илрүүлье!” сэдвийн хүрээнд тэмдэглэж эрт илрүүлэх, өвчлөх эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулж байна.

Дэлхий даяар насанд хүрсэн 9 хүн тутмын 1 нь чихрийн шижинтэй байна.

Насанд хүрсэн 635 сая хүн 2-р хэв шинжийн чихрийн шижингээр өвчлөх өндөр эрсдэлтэй байна.

2-р хэв шинжийн чихрийн шижингээр оношлогдсон нийт хүмүүсийн 50 хүртэлх хувьд хүндрэл үүссэн байдаг.

Иймд чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь нэн чухал юм.

Хуваалцах