Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

"Монгол бахархлын өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 12 цагаас эхэлнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол бахархлын өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 12 цагаас эхэлнэ
"Монгол бахархлын өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 12 цагаас эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд “Чингис хаан” цомыг олгож байхаар шийдвэрлэсэн.

Чингис хаан цомыг 2024 онд Улсын харцага Э.Даш, 2025 онд Улсын арслан Э.Батмагнай нар тус тус хүртээд байна.

Тус барилдааныг МҮОНРТ шууд дамжуулан бөх сонирхогч, үзэгч та бүхэнд хүргэнэ.

Хуваалцах