Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар өнөөдөр зодоглоно

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар өнөөдөр зодоглоно
МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар өнөөдөр зодоглоно. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдана.

Манай улсаас МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч нарын гурван бөх хүч үзнэ.

Эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ О.Шинэбаяр А хэсгийн эхний тойрогт Словенийн Херкович Нийстэй хүч үзэх оноолттой байна.

Эмэгтэйчүүдийн -63кг жиндДэлхийн аваргын хүрэл медальт Б.Ганхайч А хэсгийн эхний тойрогт гоц мөргөсөн ба удаах тойрогт Герман болон дүрвэгсдийн багийн тамирчдын хэн ялсантай нь барилдах оноолттой байна.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн С хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж улмаар Испани болон Алжирын бөхчүүдийн хэн ялсантай нь барилдах оноолттой байна.

Эхний гурван өдрийн байдлаар буюу хөнгөн зургаан жинд Япон улсын баг, тамирчид таван алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ-д оролцож  байна.

Хуваалцах