МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн АШТ болж байна
МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын тэмцээн энэ ням гарагт болно.
Мэдээллийн алба

МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын тэмцээн энэ ням гарагт болно. Монголын чөлөөт бөхийн залуу тамирчдын ур чадварыг сайжруулах, тэднийг системтэй бэлтгэх улс, тив, дэлхий, олимпийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэхэд туслах зорилгоор энэ тэмцээнийг хийдэг юм. Өмнө жилүүдэд тус тэмцээн нээлттэйгээр болж олон улсын шилдэг залуу тамирчид оролцдог байсан. Харин энэ жил тэмцээний товыг тулгаж зарласан учраас гадны бөхчүүд хүрэлцэн ирэх боломжгүй болоод байгаа юм. Энэ жилийн тэмцээний бэлтгэл бүрэн хангагдсан тухай МУГТ О.Пүрэвбаатар хэлж байна.
Тэмцээнд 1992 оноос хойш төрсөн бөхчүүд оролцож 50, 55, 60, 66 кг гэсэн дөрвөн жингийн ангилалд шилдгүүдээ тодруулна. МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит энэ тэмцээнээс манай улсын хөнгөн жингийн шилдгүүд болох Номин, Бэхбаяр, Цогтбаатар нарын бөхчүүд амжилтын гараагаа эхэлсэн юм.


















