Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

МУГТ С.Батцэцэгийн жинд шинэ аварга тодорлоо

Бөхийн чөлөөт барилдааны УАШТ-ий сүүлийн өдрийн барилдаанууд болж тэмцээн өндөрлөлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГТ С.Батцэцэгийн жинд шинэ аварга тодорлоо
МУГТ С.Батцэцэгийн жинд шинэ аварга тодорлоо. Зураг: МҮОНРТ

Бөхийн чөлөөт барилдааны УАШТ-ий сүүлийн өдрийн барилдаанууд болж тэмцээн өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд улсын хошой хүрэл медальт З.Болортунгалаг МУГТ С.Батцэцэгийг цэвэр ялсан.

Тэрээр аваргын төлөө Э.Цэвэгмэдтэй барилдаж оноогоор тэргүүлж байсан ч цаг дуусахад хариу мэхэнд орсноор тооны харьцаа 6:7 болж ялагдлаа. Харин Э.Цэвэгмэдийн тухайд алтан медалийн болзол хангаж анх удаа улсын аварга боллоо.

Хуваалцах