Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МУГТ С.Батцэцэгийн нэрэмжит кабинет байгуулагдлаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын мэргэжлийн спортын дунд сургуульд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин С.Батцэцэгийн нэрэмжит кабинетын нээлт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГТ С.Батцэцэгийн нэрэмжит кабинет байгуулагдлаа
МУГТ С.Батцэцэгийн нэрэмжит кабинет байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын мэргэжлийн спортын дунд сургуульд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин С.Батцэцэгийн нэрэмжит кабинетын нээлт боллоо.

Нээлтэд БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын Төрийн удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр болон “Алдар” спорт хорооны дарга, Монгол улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Ням, Улсын аварга Ч.Санжаадамба, гарьд Д.Рагчаа нар оролцжээ. Тус кабинетэд гавьяат тамирчин С.Батцэцэгийн олимп, тив, дэлхийн дэвжээнд үзүүлсэн амжилтын торгон агшинг харуулсан гэрэл зургуудыг байршуулсан байна. Мөн тус аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөн оролцжээ.

Хуваалцах