Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МУГТ У.Мөнх-Эрдэнийг “Хөдөлмөрийн баатар” болно гэсэн нь ташаа мэдээлэл

“Бахархлын баярын өдөр” болж буй энэ өдөр зарим нэг мэдээллийн цахим хуудсуудаар МУГТ У.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын төрийн дээд одон “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдана хэмээн мэдээлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГТ У.Мөнх-Эрдэнийг “Хөдөлмөрийн баатар” болно гэсэн нь ташаа мэдээлэл
МУГТ У.Мөнх-Эрдэнийг “Хөдөлмөрийн баатар” болно гэсэн нь ташаа мэдээлэл. Зураг: МҮОНРТ

“Бахархлын баярын өдөр” болж буй энэ өдөр зарим нэг мэдээллийн цахим хуудсуудаар МУГТ У.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын төрийн дээд одон “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдана хэмээн мэдээлжээ.

Энэхүү мэдээллийг тодруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хандлаа. Албан ёсны эх сурвалжуудын хэлж буйгаар өөрсдөө ч мэдээгүй, сонсоогүй төдийгүй Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ч сонсоод гайхсан байдалтай байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл ор үндэсгүй, ташаа мэдээлэл болохыг тэд мэдэгдэв.

Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог тус нэр хүндтэй цолны эзнээр одоохондоо шинээр хэн ч тодроогүй байгаа юм байна.

Түлхүүр үг:У.Мөнх-Эрдэнэ
Хуваалцах